Өнөөдөр буюу 13-нд Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлээ. Гаалийн ерөнхий газрын холбогдох хүний танилцуулснаар, өнгөрсөн 2024 онд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 43 тэрбум 850 сая юаньд хүрч, Хятад улсын гадаад худалдааны хэмжээ, өсөлт, чанар бүгд дээшилж, түүхэн дээд амжилт тогтоожээ.
Гаалийн статистик мэдээгээр, 2024 онд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 43 тэрбум 850 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны 9-р сарын 26-нд ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны хурлаар өсөлтийг нэмэгдэх цуврал бодлогыг боловсруулж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих шинэ арга хэмжээг шуурхай хэрэгжүүлснээр, 4-р улирлын гадаад худалдаа 11.51 их наяд юань буюу улирлын дээд амжилт тогтоож, гуравдугаар улирлынхаас 0.4 нэгжээр өссөн байна. Ялангуяа 12-р сард импорт экспортын цар хэмжээ анх удаа 4 их наяд юанийг давж, өсөлтийн хурд нь 6.8 хувьд хүрч, өнгөрсөн оны гадаад худалдаа тогтвортой хөгжсөн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй