Харбины олон улсын мөс цасны 41 дэх наадам нэгдүгээр сарын 5-ны өдөр Харбины Мөс цасны паркт нээлтээ хийв. Гадаад дотоодын зочид төлөөлөгчид Харбин хотноо хуран цугларч, ирж буй Азийн өвлийн спортын наадмын уур амьсгалыг мэдэрлээ.
Энэ удаагийн наадам нь “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” сэдвийн хүрээнд зургаан том хөтөлбөртэй үргэлжлэх бөгөөд тэмцээний хуваарийн дагуу аяллын маршрут ажиллуулах, олон нийтийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулах зэрэг спорт соёл үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлэхийг хичээж буйгаараа онцлог юм.
2025 оны шинэ оны амралт аялал жуулчлалын онлайн платформуудын их өгөгдөлд харуулснаар, Харбин нь Хятадын хэмжээнд жуулчдын зорьж очих тэргүүн сонголт газар байсан бөгөөд энэ жил Мөс цасны паркийг ажиллуулснаас хойш Харбины жуулчид өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл