САХИЛГА БАТ ШАЛГАХ КОМИССЫН 4-Р БҮГД ХУРАЛ ДЭЭР ШИ ЖИНЬПИН ЧУХАЛ ҮГ ХЭЛЭВ

2025 оны 1-р сарын 7 өдөр

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 1-р сарын 6-ны үдээс өмнө Хятадын Коммунист намын 20 дахь удаагаа сонгогдсон Төв хорооны Сахилга бат шалгах комиссын 4-р бүгд хурал дээр чухал үг хэлэв.

Ши Жиньпин онцлохдоо, шинэ эрин гарснаас хойш, намаа бүх талаар хатуу засаглах болон авлигатай тэмцэх ажиллагааг урагшлуулах үйлс урьд өмнө байгаагүй амжилтад хүрч, үр дүн нь бүгдэд илэрхий байгаа. Авлигатай хэзээд тууштай тэмцэх гуйвашгүй хатуу зориг санааг үргэлж хэвээр хадгалж, стратегийн төвлөрөл болон өндөр даралтын байдлыг хэвээр хадгалж, хэзээ ч зогсонгуйрахгүй, өчүүхэн ч буулт хийхгүй байж, авлигад өртөж зүрхлэхгүй, авлигад өртөхгүй, ялзрахыг хүсэхгүй байхыг нэгдмэл байдлаар урагшлуулж, энэхүү хүнд хэцүү, удаан үргэлжилсэн, ерөнхий дайны явцад тууштай сайн тэмцэж, ялалт байгуулах ёстой гэжээ.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүд Ли Чян, Жао Лэжи, Ван Хү Нин, Цай Чи, Дин Шюешян нар дээрх хуралд оролцов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Сахилга бат байцаах комиссын нарийн бичгийн дарга Ли Ши хурлыг даргалав.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 29
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313