"Өвлийн мөрөөдөл, Азийн эв нэгдэл" сэдэвт Харбин хотын 26 дахь удаагийн хамгийн том “Цас мөсний ертөнц” өнгөрсөн бямба гараг буюу 12-р сарын 21-нд хаалгаа нээж, зочдыг хүлээн авлаа.
Уг цас мөсний ертөнцийг 2025 оны Харбины Азийн өвлийн наадмыг угтан авч, нийт 1 сая ам метр талбайд 300,000 шоо метр цас мөс зарцуулан бүтээсэн байна.
Паркийн хамгийн алдартай газруудын нэг болох супер мөсөн гулсуур нь 24 эгнээтэй бөгөөд хүмүүс гулсан бууж ирэхдээ 1 л минут зарцуулдаг бөгөөд эр зоригыг шаардаж, хурдыг мэдрүүлэх боломжтой.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл