Одоогоор Хятад улсын ашиглалтад байгаа нийт төмөр замын урт 162 мянган километрт хүрээд байна. Үүнээс 47 мянган километр нь хурдны төмөр зам, харин орон нутгийн төмөр замын урт 25 мянган километр болжээ.
Төмөр замын үндэсний газраас мэдээлснээр, 2024 онд Хятад улсын төмөр замын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 800 тэрбум юаниас давж, 3000 километр шинэ төмөр зам, үүнээс 2300 километр нь хурдны төмөр замыг барих болно.
2024 онд Хятад улсын хэмжээнд төмөр замаар давхардсан тоогоор нийт 4.3 тэрбум хүн зорчиж, 2023 оны мөн үеийнхээс 11.7%-иар нэмэгдэж, ачаа тээвэрлэлтийн хэмжээ 5.18 тэрбум тонн болж, 2023 оны мөн үеийнхээс 3 тэрбум тонноор нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй