12-р сарын 21-ний үдээс өмнө, Өвөр Монголын өөртөө засах орны Мөсөн спортын сургалтын төвийн хурдны тэшүүрийн зааланд, XI Бүх Хятадын Нийтийн мөс, цасны улирлын нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэ оны 11-р сараас ирэх оны 4-р сар хүртэлх бүх нийтэд зориулсан мөс, цасны улиралд Хөлөнбуйр хотоос нийт 81 төрлийн мөс, цасны арга хэмжээ, соёлын аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Үүнд бүх Хятадын хотын хээрийн цанын тэмцээн, бүх Хятадын түргэн тэшилтийн урилгаар оролцсон марафон тэмцээн, Хятадын хурдны автомашины аварга шалгаруулах тэмцээн, Хятадын автомашины богино зай нь буухиа уралдаан, бүх Хятадын цасны мотоциклийн гран при болон улсын зэрэглэлийн бусад тэмцээн бас өвлийн тэмцээний нэрт тамирчдын уулзалт зэрэг олон нийтээрээ өргөнөөр оролцдог мөс, цасны арга хэмжээ, мөс цасанд бие даана автомашин жолоодох аялал, Хятадын хүйтэн туйлын марафон, урилгаар оролцох нийтийн өвлийн усан сэлэлт, мөсөн дээрх луут завины тэмцээн зэрэг 34 тэмцээн, арга хэмжээнүүд багтна.
Бүх нийтийн мөс, цасны улиралдах торгоны замын үзэсгэлэн, өвлийн нүүдэлчдийн соёлын өдөр, өдөр бүрийн мөс, цасны наадам, голны мөсөн дээрхи загас агнуур зэрэг соёлын аялал жуулчлалын 47 арга хэмжээ зохион байгуулагдаж оролцогчдын тоо барагцаалвал 5 саяд хүрнэ.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл