Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойн баяр болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь засгийн газрын тангараг өргөх ёслолд Ши Жиньпин дарга оролцож, чухал үг хэлэв.
Ши Жиньпин: Макао эх орондоо буцаж ирснээс хойших 25 жилийн хугацаанд, төв засгийн газар болон эх газрын хүчтэй дэмжлэгээр, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар нийгмийн бүхий л салбарыг нэгтгэн удирдаж, үргэлжлэн хичээн зүтгэж, Макаогийн өвөрмөц онцлог бүхий “Нэг улс хоёр систем" практик маш их амжилтанд хүрсэн байна. Макаод маш их өөрчлөлтүүд гарч, олон улсад үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Ши Жиньпин: "Нэг улс хоёр систем" нь тогтолцооны шилдэг давуу тал болон бат орших хүчинтэй байж, Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалах сайн тогтолцоо, мөн ч хүчирхэг улс орон байгуулж, үндэстнуудын сэргэн мандалтын их үйлсэд үйлчлэх сайн тогтолцоо, нийгмийн янз бүрийн тогтолцооны энх тайван зэрэгцэн орших болон харилцан ашигтай хамтдаа хожих сайн тогтолцоо бөгөөд удаан хугацаанд тууштай баримтлах ёстой гэдгийг Макао эх орондоо буцаж ирснээс хойших гайхалтай амжилтууд дэлхий дахинд нотолсон байна. "Нэг улс хоёр систем"-д агуулагдаж буй энх тайван, хүртээмжтэй, нээлттэй байдал, хамтаар хуваалцах зэргийн үнэт зүйлс нь Хятад улсынх төдийгүй дэлхий дахиных байж, үүнийг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.
Эхсурвалж:https:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл