12-р сарын 19-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жньпиний гэргий Пэн Ли-Юань, Хэ Ичэний гэргий Жэн Сүжэний хамт Макаогийн музейтэй танилцав.
Пэн Ли-Юань музейн үзүүлбэрүүдийг үзэн сонирхож, Макаогийн түүхийн өөрчлөлт, барилга байгууламж, соёлын амьдрал зэрэг байдалтай танилцаж, соёлын биет бус өвийн уламжлагчидтай халуун дотно яриа өрнүүлэв.
Тэрээр мөн музей үзэж байсан хүүхдүүдтэй уулзан, соёлын шинэ бүтээгдэхүүнийг сонирхон, тэнд бүйлстэй жигнэмэг хийхэд нь оролцов.
Эхсурвалж:https:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй