“Гурвыг хувируулах” өөрчлөлтөд хандуулан, малчдын баяжиллын замыг хөтлөж, ШББХ-нд “Гурвыг хувируулах” өөрчлөлтөөр гол болгосон алтан түлхүүр нь “Нүдэнд харагдах” эд хөрөнгийг малчдын “Гарт баригдах” үнэн бодитой хувь оруулалтын ашиг хувиарлалт болгож, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах шинэ замыг нээнэ, малжих орны хөгжил цэцэглэлийг хөтлөн дагуулж байна. Энэхүү хүсэл эрмэлзлэлээр бялхам нутаг дэвсгэр дээр “Гурвыг хувируулах” нь өөрчлөлтийг хөтлөн дагуулах уриалал болгохоор зогсохгүй, нэн ч хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулахыг бүх талаар ахиулах хөдөлгөх хүчин болж, гацааны малчдад хамтын АА-н авчирсан өөрчлөлтийн “Үр бүтээл” болон “Ашиг тус”-г үнэнхүү эдлүүлжээ. ШББХ-ны Алтан-эмээлийн Шартал гацааны хувь оруулсан АА-н хоршооны ашиг хуваарилалтын тухайн талбарт малчид эмх дараатайгаар гарын үсэг зурж, хүснэгт таглан, 443 өрх малчид хувь оруулагчийн хувиар 2сая юаний хамтын ашиг тусаа хуваалцан эдлэж, “Гурвыг хувируулах” өөрчлөлтийн авчирсан бодит ашиг тусыг үнэнхүү мэдрэн, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах бодлогын тухай өөрийн ойлголт төрөгдөл болон ирээдүйн хөгжилтийн тухай хүсэл эрмэлзлэлээ солилцож, хэрхэн гацааны аж үйлсийг улам нэг алхам өргөтгөж, эх баялагийн ашиглалтыг шилдэгжүүлэн, амьдралын хир түвшинийг дээшлүүлж, нэн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлох тухай өргөн дэлгэр хамтын танилттай болжээ. Алтан-эмээлийн Шартал гацааны малчин Шоу Мин: “Өнөөдөр манай гацаа ашиг хувиарлаж бидэнд бэл мөнгө гардууллаа, маш баяртай байна” гэж байлаа. Ойлгосноор ШББХ-ны Алтан-эмээлийн Шартал гацааны хувь оруулсан АА-н хоршоо 2020 онд байгуулагдаж, гацааны сул байгаа эх баялагийг ашиглан хамтын аж ахуйд орлого үүдэн, малчдад хамтын ашиг тусыг хувиарлав. ШББХ-ны “Гурвыг хувируулах” өөрчлөлтийн ажлыг эхлүүлснээс нааш Алтан-эмээл уламжлалт МАА-н хэлбэрийг хувируулан дэс дэвшүүлэх, хүнсний ногооны хүлэмжийн таримал, онцлогт аялал жуулчлал зэрэг үйлсээр суурь болгож, урьд хожид хамтын хувь оруулсан аж ахуйн хоршоо, газар шороо нутаг бэлчээр, хөдөлмөр үйлчилгээ, аялал жуулчлал, бизнес босгох хувь оруулсан хоршоог байгуулан, гацааны малжих орны хамтын АА-г тасралтгүй хөгжүүлж, өргөн олон малчин түмний орлогоо нэмэгдүүлэн баяжин чинээлэгжүүлэхийг ахиулав. Тус удааны ашиг хуваарилалт нь ер бусын ач холбогдолтой юм. Энэ нь өөрчлөлтийн үр бүтээмжийн амьдлаг илэрхийлэл болон хүчтэй гэрчлэл болхоор барахгүй, нэн ч хүмүүсийн сэтгэлийг нягтруулах, дотоодын хөдөлгөх хүчийг хөгжүүлэх чухал холбоос болж, олон түмэнд өөрчлөлт хөгжилтийг түлхэн ахиулах гацааны хамтын АА-н авчирсан “Ашиг тус”-г хүртсэн байна. Дараачийн алхамд ШББХ-ны Алтанэмээл “Гурвыг хувируулах” өөрчлөлтийн ажлын тогтоцыг тасралтгүй төгөлдөржүүлж, “Гурвыг хувируулах” өөрчлөлтийн ажлын алхацыг үргэлжлэн түргэтгэн, өргөн олон малчдын “Гурвыг хувируулах” өөрчлөлтөд идвэхитэй оролцох халуун сэтгэлгээ болон амьжирлын хүчийг хөгжүүлж, өөрчлөлт хөгжилтийн сайн сайхан үр бүтээлийг хамтдаа эдлэх болно. ШББХ-ны Алтан-эмээлийн Шартал гацааны хувь оруулсан АА-н хоршооны хэрэг эрхлэгчдийн дарга Тиан Занкүн: ”Манай Шартал гацааны хувь оруулсан АА-н хоршоо нь хувь оруулсан АА-н хоршоо нь хошууны Намын хороо засгийн ордны удирдлага доор, бид бүх гишүүдээ дагуулан хамтдаа баяжин чинээлэгжиж, уламжлалт МАА-н хэлбэрийг хувиарлан дэс дэвшүүлэх хөгжилтээ замаар сайтар замнах итгэл зориг төгөлдөр байна” гэлээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй