БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ШИНЭ ОНЫ БАЯРЫН ЦЭНГҮҮН БОЛЛОО

2024 оны 12-р сарын 18 өдөр

12-р сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын Жунхуа нийгэмлэгийн шинэ оны баярын цэнгүүн болов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Лю Жинжи, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Б.Мөнхдөл, Монгол улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань, Монгол улсын бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Орон нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимууд болон гишүүн компаниудын төлөөллийн 200 гаруй хүн шинэ оноо угтах баярын цэнгүүнд оролцлоо.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хэлэхдээ, 2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Улсын сонгуулийн жил, мөн БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосон, хоёр орон жич хоёр орны харилцааны онцгой жил байлаа. Энэ оны эхний гурван улиралд Хятад Монгол хоёр орны худалдааны хэмжээ 13 тэрбум 800 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдсэн бол Хятадаас Монголд оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 дахин буюу 145 сая ам.долларт хүрсэн байна. Ирж буй 2025 онд бид хамтдаа хичээн зүтгэж Хятад, Монгол хоёр орны харилцаанд илүү тод хуудас үлдээнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Эхсурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313