ХЯТАД УЛСАД СУРГАЛТАД ОРОЛЦОГСДЫН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ БОЛЛОО

2024 оны 12-р сарын 17 өдөр

“Сургалтаар нөхөрлөлөө бэхжүүлж, хамтдаа ирээгүйг бүтээцгээе” Монгол улсаас Хятад улсад сургалтад оролцогсдын нөхөрсөг уулзалт 12-р сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭЯС-д зохиогдлоо.
Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Гаалийн Ерөнхий Газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хороо, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын төлөөлөгч болон 2024 онд Хятадад сургалтад оролцогсдын төлөөллийн нийт 60 гаруй хүн оролцжээ.
Уулзалтын үеэр сургалтад оролцогсдын төлөөллүүд хамрагдсан сургалтаа танилцуулж, сэтгэгдлээ хураалцлаа.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань уулзалтын үеэр хэлэхдээ, Хүний нөөц бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн үнэт баялаг юм. Сургалтын хамтын ажиллагаа, соёлын солилцоо нь Хятад, Монголын харилцааны хөгжлийн чухал хөдөлгөгч хүч юм. Хятадын засгийн газар хөгжиж буй орнууд, тэр дундаа Монгол улсын хүний нөөцийн сургалтад идэвхтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2024 онд Монгол улсын төрийн албан хаагч, нийгмийн олон салбарын төлөөллийн нийт 700 гаруй хүн БНХАУ-ыг зорьж сургалтад хамрагдсан нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их байж, менежмент, эдийн засаг худалдаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, зам тээвэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан, мөн Монгол улсын 8 төрийн албан хаагч БНХАУ-ын Засгийн газрын эрдмийн зэрэг олгох хөтөлбөрт хамрагдан, өдгөө Бээжин их сургууль, Чинхуа их сургууль зэрэг нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторантурт сурч байна гэлээ.
2023 оноос хойш Монгол улсын төрийн албан хаагч, нийгмийн олон салбарын мэргэжилтэн нийт 1000 гаруй хүн БНХАУ-д зохиогдсон мэргэжлийн сургалтад хамрагдсан юм.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 36
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313