ӨВӨР МОНГОЛЫН БООМТЫН АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО

2024 оны 12-р сарын 17 өдөр

Сэтгүүлч ӨМӨЗО-ны боомтын албанаас мэдээлснээр, 12-р сарын 15-ны байдлаар, Өвөр Монголын боомтуудын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 120 сая тонныг давж, бүтэн жилийн үүргээ хугацаанаас 16 хоногийн өмнө биелүүлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар нэмэгдсэн байна. Харин боомтуудын зорчигч тээврийн хэмжээ 5 саяас давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өсч, үүнээс давхардсан тоогоор 1.76 сая хүн нь найман хүний суудалтай тээврийн хэрэгслээр зорчсон байна. Ийнхүү ачаа болон зорчигч тээврийн хэмжээ бүгд түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
2024 оны 1-р сараас 11-р сар хүртэл ӨМӨЗО-ны импорт экспортын нийт хэмжээ 188 тэрбум 210 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар өссөн буюу Бүх Хятадын дундаж түвшнээс 4.6 нэгжээр ахиж, өсөлтийн хурдаар Хятаддаа 9-р байранд орж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 40
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313