ХКН-ЫН ТӨВ ХОРОО ЧЯО ШЫГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СИМПОЗИУМ ХИЙВ

2024 оны 12-р сарын 16 өдөр

16-ны өглөө ХКН-ын намын төв хороо Ардын их хурлын ордонд нөхөр Чяо Шыгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан симпозиум хийв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж онцлохдоо: Өдгөө бүх нам, Хятадын үндэстнүүдийн ард түмэн социалист орчин үеийн улс орныг иж бүрэн бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бүх талаар урагш ахиулахад итгэл дүүрэн байж, үе үеийн Хятадын коммунистуудын үүний төлөө тэмцсэн сайн сайхан хүсэл эрмэлзэл алхам алхмаар биелэгдэж байна. Бид Хятадын онцлогтой социализмын аугаа их тугийг өндөрт өргөж, намын анхны зорилт эрхэм зорилгыг бат ухамсарлан, нэгэн сэтгэл нэг зорилтоор шаргуу хөдөлмөрлөн тэмүүлж, түүхэнд үлдэх, цаг үеэ олсон, ард түмэнд хэрэгтэй шинэ амжилтуудыг тасралтгүй бүтээх хэрэгтэй гэв. 
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жао Лэжи симпозиумыг даргалж, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Цай Чи, Ли Ши нар симпозиумд оролцов.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн агуу их үйл явцад үе үеийн Хятадын шилдэг коммунистууд олноор гарч ирсэн бөгөөд нөхөр Чяо Шы бол тэдний доторх шилдэг төлөөлөгчдийн нэг юм. Түүний нэг насны амьдрал бол хувьсгал хийсэн, тэмцсэн, яруу алдартай, үнэнийг эрэлхийлэн, хөгжил дэвшлийг эрэлхийлж, коммунизмын үйлсийн төлөө тэмцсэн амьдрал байв. Нам, ард түмэнд оруулсан гавъяа зүтгэлийг нь бид бат санаж, хувьсгалын зориг санаа, эрхэм дээд зан чанараас нь суралцах ёстой гэв.
Симпозиумд, Төвийн Намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгийн захирал Чюй Чиншань, Төвийн сахилга бат шалгах хорооны дэд нарийн бичгийн дарга Сүнь Шиньян, БХАТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи, Шанхай хотын дарга Гүн Жэн нар үг хэлэв.
Симпозиумд төвийн болон төрийн байгууллагын холбогдох салбар, Шанхай хот, Жэжян мужийн хариуцлагатай нөхдүүд, нөхөр Чяо Шыгийн төрөл төрөгсөд, амьд ахуй үеийн найз нөхөд, хуучин ажилтан болон төрөлх нутгийнх нь төлөөлөгчид оролцов.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 45
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313