Саяхан улсын Цахилгаан эрчим хүчний бүлэглэлийн умардын нүүрсээр ажилдаг томоохон Шэнли цахилгаан станцад аргал хольж түлэх туршилт амжилттай болж, Шилийнголын тал нутгийн аргалаар түүхий эд болгож, тус станцын одоо байгаа нүүрс шатаалтын системийг ашиглан 36.2 тонн аргал холихдоо 13.45% хувьтай тэнцэх хэмжээний нүүрсийг цахилгаан эрчим хүчний нэгжид шатааж байгаа нь илт экологийн болон нийгэм нийтэд ач холбогдолтой туршилтыг нээж чадснаараа эрчим хүчийг хэмнэх, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын бохирдолтой бодис ялгаралтыг бууруулах ногоон хөгжлийн боломжит зам боллоо.
Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоашин кампани нь 40 гаруй гацаатай үхэр, хонины аргал хорголыг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд 10% харьцлаар аргал холих харьцаатай 660 МВт-ын хүчин чадалтай станцын нэг техникийг ашиглахад аргалын жил бүр хольж шатаах тооцоо нь 200 мянган тоннд хүрч, 85 мянган тонн стандартын нүүрсийг хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 227 мянга 500 тонноор бууруулж, орлогыг 20 сая юаниар нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: Шилийнгол Хам зуучлуурын төв, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл