5-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: өчигдөр Хятадын дэвшүүлсэн "Хаврын баяр-Хятадын уламжлалт шинэ жилийг тэмдэглэх Хятадын ард түмний нийгмийн практик" хэлэлцүүлэг амжилттай орж, ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөл бүтээлийн жагсаалтад бүртгэгджээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч дэлгэрэнгүй танилцуулах уу ?
Линь Жянь хэлэхдээ, Хаврын баярыг Дэлхийн өвд амжилттай бүртгүүлсэнд баяртай байна. Хаврын баяр бол Хятадын соёлын хамгийн өнө эртний бөгөөд хамгийн чухал уламжлалт баяр юм. Мөн хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах, гэр бүлээрээ хамтдаа баярлан хөөрөлдөх чухал цаг мөч юм. Бэлэг Дэмбэрэлийн бичээс бичих, хос уянга наах, банш хийх, луу арслан бүжиг хийх зэрэг хаврын баярын зан заншлыг хүмүүс сайн мэддэг.
Тэрээр цааш нь хэлэхдээ, сар хагасын дараа билгийн тооллын могой жилийн хаврын баяр болно. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа сэтгүүлчид, найз нөхдийг Хятадад ирж, баялаг агуулгатай хаврын баярын соёлтой танилцахыг урьж байна
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй