Хятадын Өвөр Монголын Бадайн Жаран цөлд малчид өвлийн улиралд тэмээгээ өвөлжөөндөө авчрахаар нүүдэллэж эхэлнэ. Энэ нүүдэл 10 гаруй хоногийн турш үргэлжилж, малчид мотоцикль унан, манхан дундуур тэмээгээ хөөж явдаг.Жил бүрийн хавар, зуны улиралд малчид тэмээгээ цөлд оруулж, бэлчээрлүүлдэг. Гэвч өвөл болоход, цаг агаар хүйтэрч, цас орж эхлэхээр малчид тэмээгээ элсэн цөлөөс гаргаж, өвөлжөөндөө авчирдаг. Энэ нь малчдын амьдралын хэв маяг, уламжлалт нүүдлийн соёлын нэг хэсэг бөгөөд тэмээ нь тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй