ШИ ЖИНЬПИН МЭДЭЭЛЛЭЭР ДЭМЖИХ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2024 оны 12-р сарын 5 өдөр

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 4-ний өдөр мэдээллээр дэмжих хүчний үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр намын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс мэдээллээр дэмжих хүчний намын төлөөлөгчдийн анхдугаар хурал хуралдсанд цогтой халуун баяр хүргэж, мэдээллээр дэмжих хүчний нийт офицер, дайчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр онцлохдоо, шинэ эринд цэрэг армиа хүчирхэгжүүлэх үзэл санааг баримтлан, шинэ үеийн цэргийн стратегийн чиг хандлагыг тууштай хэрэгжүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шинийг санаачлан, армийн үндэс суурийг бэхжүүлж, орчин үеийн хүчирхэг мэдээллээр дэмжих хүчийг бий болгож, Хятадын цэргийн сүлжээний мэдээллийн системийн үсрэнгүй хөгжлийг ахиулахын тулд хүчин чармайлт гаргах ёстой гэжээ.
Мэдээллээр дэмжих хүчин нь цэргийн бүтцийн зохицуулалт, шинэчлэлийн явцад шинээр бий болсон стратегийн хүчин юм. Энэ оны 4-р сард Ши Жиньпин мэдээллээр дэмжих хүчинд цэргийн тугийг биечлэн гардуулж, үг хэлжээ
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 69
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313