11-р сарын 24-ний өдөр 12-р удаагийн бүх Хятадын Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын тэмцээн боллоо.
Өвөр Монголын төлөөлөгчдийн сонирхуулсан уран сайхны үзүүлбэр нь үзэгчдийн анхаарлыг ихээр татав.
Цүү хаях нь Эвенкийн уламжлалт ардын тоглоом юм. Тус тоглоом нь багийн ажиллагаа, авхаалж самбаа, хүч, атгах, уран мэх зэрэг чадварыг шаарддаг бөгөөд Эвенкичүүдийн өдөр тутмын нүүдэл МАА, ан агнуурын ажилд нь шаардагддаг энэхүү тоглоомонд тод илэрдэг.
Цүү хаях тоглоомыг 1998 онд ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас “Эвэнки үндэстний уламжлалт спорт” хэмээн албан ёсоор бүртгэгджээ. 2008 онд цүү хаях тоглоом нь Хятад улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэг болсон. ӨМ-ын багийн дасгалжуулагчаас “Цүү хаях тоглоом бол нэг төрлийн уламжлалт ардын биеийн тамирын тоглоом. Тоглоомын дүрэм жилээс жилд сайжирч шинэчлэгдэж байна. Бид ч бас улам дэлгэрүүлэхээр хичээн чармайж байгаа. Бүх Хятадын Үндэстний цөөнхийн уламжлалт XIII спортын наадмын үеэр цүү тоглоомыг албан ёсны тэмцээн болгохыг хүсэж байна. Бид улсын төслийг аажмаар сурталчилж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ оны 6-р сард Хармөрөн, Жилин, Ляонин дөрвөн муж, ӨЗО - ноос анх удаагаа урилгаар тэмцээнд оролцох хүсэлт тавьсан ” гэж хэлэв. Энэ нь цүү хаях тоглоом нь бүх Хятадын хэмжээнд өргөжин тэлж байхыг харуулж байгаа юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй