11-р сарын 9-нд Гэгээн гол хотын Олгуя аялал жуулчлалын бааз албан ёсоор нээлтээ хийлээ. Мөс цасанд бүрхэгдсэн модон байшин, цаа буга, үндэстний байшин барилга нь хотын иргэн, жуулчдын сонирхлыг татлаа.
Олгуя аялал жуулчлалын бааз нь энэ өвөл, цаа бугын чарга, цасны мотоцикль, Хятадын хүйтний туйл хэмээх гэрчилгээг авах, мах шарах, түүдэг галын наадам зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулжээ.
Хөлөнбуйрын байгалийн үзэмж, ардын зан заншил, түүх соёлыг харуулсан Олгуя аялал жуулчлалын бааз дахь ойн үлгэрийн хуримын арга хэмжээнүүд жуулчдын анхаарлыг хамгийн их татсан онцлого нь байлаа.
Хуримын эхэнд бөгжөө солилцох, цаа буга хөлгөлсөн чарганд сууж аялах, хуримын баталгаа олгох гэх мэтчилэн эрч хүчээр дүүрэн өрнөдөг. Хүн болгон тусгай бэлтгэсэн чихэрлэг хөлдүү жимсээс амсаж, урлагийн тоглолт үзэж, ойн зугаалга, мөс цасны үйл ажиллагаанд оролцуулсноор хосууд, жуулчдад байгальд ойр, хөгжилтэй, өвөрмөц хуримыг мэдрэх боломжийг олгосон юм.
Эх сурвалж: http://nm.people.com.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл