ӨВӨР МОНГОЛЫН МӨС ЦАСНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2024 оны 11-р сарын 26 өдөр

Энэ өвөл Өвөр Монголын Өөртөө Засах Орон үндэстний өвөрмөц онцлог болон "Мөс цасны нөөц"-ийн давуу талаа ашиглан 40 хоногийн өмнө мөс цасны аялал жуулчлалын улиралдаа орлоо. Мөс, цасны аялал жуулчлал зүүнээс баруун тийш гурван үе шаттайгаар эхэлж байна. 
2024 оны 11-р сараас 2025 оны 3-р сар хүртэлх 5 сарын хугацаанд, Хатан голын гайхамшгийг сонирхох, Олон улсын уурын зүтгүүр машины гэрэл зургийн наадам, Далайнуурын өвлийн загас агнуур, "Ордос хот"-ын мөсөн цасны наадам, мөсөн дээр завь уралдуулах болон Хулан шаргын элсэн цөлийг машинаар туулах зэрэг үйл ажиллагаа зохион явуулах бөгөөд уран сайхны тоглолт, уралдаан тэмцээн, хоол ундаа, халуун рашаан, өөрөө машин барьж аялах зэрэг арга хэмжээнүүд болж, Өвөр Монголын мөс, цасны аялал жуулчлалын хөгжлийг эрчимтэй дэмжиж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 62
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313