Дорнод аймгийн сэтгүүлчид, РЕДАКЦУУДАД ЗОРИУЛЖ "МЭДЭЭЛЛИЙН ГАЖУУДЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ, БАРИМТ ШАЛГАХ" СУРГАЛТ зохион байгууллаа

2024 оны 11-р сарын 17 өдөр

“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв” /СЗИХҮТ/ НҮТББ-ын дэргэдэх “Монголын баримт шалгах төв” нь НҮБ-ын “Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Мэдээллийн гажуудлыг даван туулах нь: Редакцуудад зориулсан баримт шалгах сургалт”-ыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад хамрагдсан редакциудын төлөөлөл дээрх сургалтын агуулгаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийг шалгах, баримтаар баталгаажуулах арга зүй, хэрэглүүрүүдэд суралцах, нийгмийн сүлжээний хуудас болон бусад төрлийн хуурамч мэдээллийг хэрхэн шалгах, баталгаажуулах талаар мэдлэг хуваалцав.

Аль ч салбарын мэргэжилтнүүд өсөн дэвжиж хөгжих эрмэлзлэлтэй байдаг ба сэтгүүлчид энэхүү сургалтад сууж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгаадаа баяртай байв.

Орон нутгийн сэтгүүлчид хот газрыг зорихгүй, ажиллаж амьдарч байгаа газартаа цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэн өөрсдийгөө чадавхижуулах сургалт авна гэдэг олзуурхууштай гэж байв.

“ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛД ӨРТӨХ, ТҮГЭЭХЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”

  • Туяа
  • 72
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313