Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага "Дорнод медиа" групп, D1 телевизийн хамт олон баримт шалгах редакцийн сургалт зохион байгуулав.
Орчин цагт олон нийт сошиал сувгаар мэдээлэл авч байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж байна гэх нь бий. Гэтэл сошиал дахь мэдээлэл мэргэжлийн сэтгүүлзүй биш ба мэдээллийн гажуудлыг бий болгож байна.
“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв” /СЗИХҮТ/ НҮТББ-ын дэргэдэх “Монголын баримт шалгах төв” НҮБ-ын “Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Мэдээллийн гажуудлыг даван туулах нь: Редакцуудад зориулсан баримт шалгах сургалт”-ыг 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Сургалтад тус хоёр редакцийн төлөөлөл хамрагдсан бөгөөд дээрх сургалтын агуулгаар мэдээллийг шалгах, баримтаар баталгаажуулах арга зүй, хэрэглүүрүүдэд суралцах, нийгмийн сүлжээний хуудас болон бусад төрлийн хуурамч мэдээллийг хэрхэн шалгах, баталгаажуулах талаар мэдлэг хуваалцав.
Мөн энэхүү сургалтын орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хамруулан зохион байгуулах аж.