ХКН-ын Төв Хорооны Гадаад Харилцааны Газар, Гүйжөү мужийн Намын Төв Хорооноос зохион байгуулж буй “Хятад улс дэлхийн хараанд” 2024 оны форум 11-р сарын 19-нд Гүй-Ян хотод боллоо. Форум нь “Өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” уриан дор болж, 50 гаруй улс орны улс төрийн нам, зөвлөх байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцсон байна.
ХКН-ын Төв Хорооны Гадаад Харилцааны Газрын дарга Лю Жяньчао хэлсэн үгэндээ, өөрчлөлт, шинэчлэлийн бодлого Хятадын дүр төрхийг гүнзгий өөрчилж, дэлхий дахинд гүн нөлөө үзүүлсэн. ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын төлөвлөлтийн дагуу Хятад улс Хятад маягийн орчин үеийн хөгжил шинэ ололт амжилт олж, дэлхийн хөгжилд шинэ боломж олгох нь дамжиггүй юм. Ши Жиньпин дарга "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс дэлхийн хөгжлийг дэмжих 8 зүйлт үйл ажиллагаагаа зарласан бөгөөд Хятад улс дэлхийн бусад оронтой хамтран ажиллаж, тал бүрээр хэрэгжүүлэх болно гэжээ.
Хуралд оролцсон гадаадын зочид Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийн бодлого ололт амжилт олж, дэлхий дахинд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улстай солилцоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн сайн сайхан ертөнцийг байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл