Сүүлийн үед төрийн зочид буудал нь залуусын сонголт болж байна. Төрийн зочид буудал нь 1950-1960-аад оны үед гадаад харилцаа, олон улсын үйл хэргийн хүлээн авалтын зориулалттайгаар томоохон хотуудад байгуулсан зочид буудал юм. Өөрчлөлт шинэчлэлт хийж, гадаадад нээлттэй байлгаснаас хойш эдгээр зочид буудал нь зах зээлд хандсан хэдий ч өвөрмөц түүхтэй байсан учраас хүмүүст авч хэлбэл их нууцлаг санагдсаар байгаа юм.
Одоогийн залуу үеийнхэн ердөө мөнгөө удирдах үзэл ойлголттой болж, зарцуулах ёстой үедээ зөв зарцуулж, хэмнэх ёстой цагтаа үр дүнтэй хэмнэхийг баримталдаг боллоо. Төрийн зочид буудлын хувьд ихэвчлэн үзэмж бүрдсэн тав тухтай орчинд байгуулагдсан бөгөөд одоо үнэ ханшийн хувьд хоногтоо хэдэн зуун юанийн боломжтой болсон учраас шинэ зүйлсийг сонирхдог залуусыг соронздон татаж байна.
Төрийн зочид буудлууд ч гэсэн байгууламжаа шинэчлэх, өвөрмөц гуанз ресторан ажиллуулах, робот зэргийг ашиглан үйлчилгээгээ сайжруулах, жуулчлалын компанитай хамтран ажиллах зэрэг аргаар өрсөлдөх чадлаа нэмэгдүүлэн жуулчдын татахыг хүичээж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй