ШИ ЖИНЬПИН БОЛОН ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО

2024 оны 11-р сарын 7 өдөр

11-р сарын 5-нд Шанхайд Хятадын олон улсын импортын 7-р удаагийн яармаг нээгдэж, 129 улс орон болон бүс нутгийн 3496 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, улс орон болон компаниудын тоогоороо цөм өмнөх удаагийнхаас давсан байна.
Хятадын олон улсын импортын экспогийн найз нөхдийн хүрээ улам өргөжиж байна. 2017 оны тавдугаар сард, Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад улс 2018 оноос Хятадын олон улсын импортын экспог зохион байгуулна. Энэ бол импортын сэдэвтэй дэлхийн анхны үндэсний хэмжээний үзэсгэлэн юм гэжээ. Хятадын олон улсын импортын анхны экспогийн нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпин хэлсэн үгэндээ анхны зорилгоо ингэж тайлбарлав: Хятадын олон улсын импортын экспог зохион байгуулах нь Хятад улс дээд түвшний шинэ ээлжийн нээлттэй байдлыг ахиулах томоохон шийдвэр юм, энэ нь Хятад улс өөрийн зах зээлээ дэлхийд идэвхтэй нээхийн тулд авч буй томоохон арга хэмжээ юм гэжээ.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хятадын олон улсын импортын яармагийн “найз нөхдийн хүрээ” тасралтгүй өргөжиж, “амжилтын жагсаал” улам бүр олны анхаарлыг татсаар байна. Эхний зургаан удаагийн Хятадын олон улсын импортын экспогийн үеэр шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ гээд нийтдээ 2500 орчим төлөөлөх чанартай бүтээгдэхүүнийг анх удаа дэлгэн үзүүлж, төлөвлөсөн гүйлгээний нийт хэмжээ 420 тэрбум ам.доллараас давж, гадаадын хөрөнгө оруулалттай мянга гаруй аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг Хятадын олон газрыг зорьж, харилцаа холбоо тогтоож, үзэсгэлэнд оролцогчид Хятадад шинэ дэлгүүр, шинэ үйлдвэр, судалгаа, хөгжлийн шинэ төвүүд нээв...  
Дэлхий дахины төлөөх бидний амлалт хэзээ ч өөрчлөгдөөгүй. Ши Жиньпин Хятадын олон улсын импортын экспог зохион байгуулах саналыг дэвшүүлсэн 2017 онд, Хятад болон дэлхий дахинд өөрчлөлт гарч байв. Нэг талаар, Хятадын зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, хэрэглээ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж байв. Нөгөөтэйгүүр, олон улсын улс төрийн нөхцөл байдалд ганц талт үзэл болон ивээх үзэл нэмэгдэж, олон талт үзэл болон чөлөөт худалдааны тогтолцоо дайралтад өртөж, зарим улс орнууд "жижиг хашаа, өндөр хана" барьж, "харилцаа холбоосыг салгаж, таслах"-ыг албадаж, “дэлхийн нээлттэй байдлын индекс” буурсаар байна.
Дэлхийн эдийн засгийг идэвхжүүлсээр байна. Хятадын олон улсын импортын яармаг нь олон орны жижиг, дунд бизнес эрхлэгчид болон тариаланчдад үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэлхийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэвшилтэт технологийн анхны сонголт газар, шинэлэг үйлчилгээг тэргүүлэх газар болж, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжөөс шинэ материал, далайн инженерийн тоног төхөөрөмжөөс биотехнологи, гоо сайхны бүтээгдэхүүнээс хөдөө аж ахуйн дэвшилтэт бүтээгдэхүүн хүртэл хөгжиж, энэ жил Хятадын олон улсын импортын яармагийн лангуунд төлөөлөх чанартай 400 гаруй шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Хятадын 7 дахь удаагийн олон улсын импортын экспо нь дэлхийн хөгжил цэцэглэлтийн шинж тэмдэг юм, энэ нь Хятадад ашигтай төдийгүй дэлхий нийтэд ч ашиг тустай юм хэмээн олон орны хүмүүс үнэлж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 91
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313