"УМАРД ХИЛИЙН СОЁЛЫГ БАДРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ " ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

2024 оны 11-р сарын 6 өдөр

10 - р сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд “ Умард хилийн соёл, гэрэл зургийн” үзэсгэлэн нээгдлээ. 100 гаруй бүтээл нь Шинэ барга баруун хошууны экологийн үзэмж, Шинэ барга баруун хошууны соёл иргэншлийн зан заншил, хот хөдөөгийн бүтээн байгуулалт, орчин үеийн хөгжил дэвшилтэд соёл иргэншил зэрэг олон талын хөгжлийн түүхэн мөчийг гэрэл зургандаа уусгаж, Хөлөнбуйр хотын Хам зуулчлуурын төвийн намын хорооны орлогч дарга ерөнхий найруулагч Сү Фэньнин, Шинэ барга баруун хошууны Намын хорооны байнгын гишүүн, Сурталчилгааны хэлтсийн дарга Далайбат оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэн нь Шинэ барга баруун хошууны бүх талын хөгжил дэвшлийг хураангуйлж, сүүлийн жилүүдэд олсон асар их амжилт, эрч хүчийг харуулж, хот суурин газрын дүр төрх, иргэдийн жаргалтай амьдралын өөдлөл дэвшлийг зургийн хальсандаа тусгажээ. Энэхүү бяцхан суурин нутгийн өнгө төрх нь фото зурагт он жилүүдэд хуримтлуулсан гайхамшигт хүчээ харуулж байлаа. Фото зураг нь чимээгүй түүхэн хөгжлийг хадгалж чаддаг. “Эдгээр үнэт зургууд нь Шинэ барга баруун хошууны улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарын хөгжлийн өөрчлөлтийг харуулсан бөгөөд мөн Шинэ Барга баруун хошууны ард түмний амьдралын түүхэн өөрчлөлтийг тэмдэглэв.
Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Өлзийт гацааны малчин Дариймаа: “Энэ фото зургийн үзэсгэлэн залуу насыг минь сэргээж их сайхан санагдлаа.1980, 1990-ээд оны олон хуучин гэрэл зурагнууд хуучинг минь бодогдуулж, улс нийгэм минь хөгжиж, бид нарын амьдрал минь улам сайжирч, одоогийнхоо амьдралаа илүү эрхэмлэх ёстой гэснийг мэдүүллээ” гэж хэлэв. 
Хөлөнбуйр хотын фото зурагчдын нийгэмлэгийн зөвлөх Мөнхөө багш: " Би 1980 - аад оны дунд үед сурвалжлах томилолтоор баруун хошуу (Шинэ барга баруун хошуу )-нд олон удаа очсон. Хорь гучин жилийн хооронд би ШББХ-ны өөрчлөлт нээлтийн дараах хөгжил хувиралтыг зуу гаруй удаа зургалжээ. Өнөөдөр маш олон малчид хүрэлцэн ирж 30 жилийн өмнөх хуучин зургуудаа хараад эргэн дурсаж, нэн хуучин найзуудаа болон өөрийгөө таньж, маш их баяртай байна” гэлээ. 
Мөнхөө багшийн олон жилийн туршхи зүтгэсэн нөр их хөдөлмөрийн үр дүн энд тодоос тод томруун харагдна. уран бүтээлд нь өндрөөс өндөр их амжилтыг хүсэж, амжилт нь улмаас улам дэлгэрэх болтугай хэмээн зөнгөе.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,  Яргуй

  • Туяа
  • 86
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313