УХААЛАГ НОГООН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ЗАХИАЛГА ИХТЭЙ БАЙНА

2024 оны 11-р сарын 5 өдөр

11-р сарын 4-нд 136 дахь удаагийн Гуанжөүгийн экспо өндөрлөв. Экспо нь аравдугаар сарын 15-наас эхэлж, “Тэргүүний үйлдвэрлэл” “Чанартай гэр ахуйн хэрэгцээт зүйлс” “Сайн сайхан амьдрал” сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар явагджээ.
Гуанжөүгийн экспогийн бараа бүтээгдэхүүн нь ердөө гадаад худалдааны чиг хандлагыг харуулдаг. Энэ жилийн хувьд дижитал бараа бүтээгдэхүүн нэмэгдэн, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг бионик гар, ухаалаг массажны сандал зэрэг ухаалаг бүтээгдэхүүнүүд захиалга ихтэй байлаа. 
Устөрөгчийн энергит унадаг дугуй  зэрэг сэргээгдэх эрчим хүч ашигласан “ногоон” бүтээгдэхүүн хүмүүсийн сонирхлыг татжээ. 
Механик тоног төхөөрөмж, электрон хэрэгсэл, цахилгаан машин зэрэг салбарын брэнд бүтээгдэхүүн гадаадын худалдан авагчдын талархлыг хүлээсэн нь онцлог юм. 
Үүнээс гадна ухаалаг ложистик, ухаалаг аяллын салбарын аж ахуйн нэгжүүд экспод идэвхтэй оролцсоноор үйлчилгээний салбарын хөгжлийн чиг хандлагыг харуулж байгаа юм.  
Эх сурвалж: Синьхуа агентлаг,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 98
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313