Хацар дээрээ улаан лооль зурсан Буриад хүн зурах хоббитой уран зураач охиныг Юмзана гэдэг. Тэр 16 хан настай, одоо 10 дугаар ангийн сурагч.
Хорвоо дэлхийг өөрийнхөөрөө харж, хязгааргүй олон зүйл хүсч мөрөөддөг шилжилтийн насан дээрээ яваа Юмзана охин үлгэр бичих, зургаа даруулах, ойн зураг, хацар дээрээ улаан лоольтой Буриад хүн зурах дуртай. Тэр дундаа Буриад хүүхэд, бүсгүйчүүдийг зурах хамгийн их дуртай.
Буриадын нэр алдартай уран бүтээлчдийн нэгэн адилаар бүтээл туурвих онгод мэдрэмж нь бөөгийн шашнаас үүдэлтэй ажээ.
Хөлөнбуйр мэдээнээс Баярт, Цэнгэл, Саруул