ЭЗНЭЭ НУТАГ ХИЙГЭЭД ХЯТАДЫН САНСАР СУДЛАЛЫН САЛБАР

2024 оны 11-р сарын 4 өдөр

Хятадын Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуу нь байгалийн болон түүхийн гайхалтай үнэт баялагтай, намрын улиралд алтан шаргал тооройн ой нь элсэн цөлөө сахин манаж, хөх тэнгэр, цагаан үүлсийн дор, байгалийн тосон зураг мэт үзэсгэлэнтэй харагдаж, цаанаа нэг л нугарашгүй хатуу хийгээд дийлдэшгүй хүчирхэг байдлыг агуулсан мэт сүр жавхлантай ажээ. Одоо энэ нутаг Хятад улсын сансар судлалын салбартай салшгүй холбоо, өнөдийн хувь тавьлантай болсон юм, учир нь аль эрт буюу 1958 онд Дунфэн сансар судлалын хот энд байгуулагджээ.
Энэхүү өргөн уудам, нууцлаг газар нутаг нь ил нээлттэй, хуурай уур амьсгалтай учир сансрын хөлөг хөөргөх, ажиглалт хийхэд ашигтай байж, сансар огторгуйг судлахад маш тохиромжтой газар болсон байна. 1970 онд Хятад улс анхны хиймэл дагуулаа эндээс хөөргөж, Шэньжөү сансрын хөлгийн олон удаагийн хөөргөлт, газардалт цөм энд болж байсан юм. Ингээд цөл говь дахь Дунфэн сансрын хотоос тоо томшгүй олон "анхных" төрсөн юм. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг,  Бүрэнбаяр, Гялбаа,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 117
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313