10-р сарын 29-нд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин муж, яамны зэрэглэлийн өндөр албан тушаалтнууд ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл баримтлалыг суралцах хурлыг удирдан хуралдуулж, чухал үг хэллээ.
Ши Жиньпин уг хурлаар ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг гүнзгий судалж, бүх нам, ард түмний шинэчлэлийн итгэл зоригийг бэхжүүлэхийг онцлон тэмдэглэв. Тэрээр, өөрчлөлт шинэчлэлтийг үргэлжлүүлэн урагшлуулахад удирдах байр суурь дахь, ялангуяа өндөр албан тушаалтнууд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Тиймд улс төр, түүхийн хариуцлагаа ухамсарлан, сорилтыг даван туулах хатуу зориг, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ээдрээтэй асуудлуудыг зоригтой шийдэж, удаан хугацааны турш хуримтлагдсан архаг асуудлуудыг тууштай шийдвэрлэн, шинэчлэлийн шинэ чиглэлийг гарган ажиллах хэрэгтэй гэжээ.
Мөн Ши Жиньпин уг ажлыг урагшлуулахад шинжлэх ухаанч арга барилыг ашиглан, сайтар төлөвлөх шаардлагатайг сануулаад, холбогдох бүх шатны байгууллагууд Төв Хорооны улс төрийн товчооноос гаргасан шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлэн, үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх ёстойг онцлов. Тэрээр мөн оны сүүлчийн хоёр сарын хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүтэн жилийн зорилтуудыг биелүүлэхийн тулд шаргуу ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа,Цэнгэл