Энэ он гарснаас хойш Хятадын Хөх мөрний бэлчир орчмын гадаад худалдаа эрчимтэй хөгжив. Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд Хөх мөрний бэлчирийн гадаад худалдааны импорт экспортын нийт үнийн дүн дээд амжилт тогтоосон байна.
Шанхайн гаалийн статистик мэдээнээс үзвэл, энэ оны эхний гурван улиралд Хөх мөрний бэлчирийн бүсийн гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 11 триллион 850 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1%-иар нэмэгдэж, бүх Хятадын нийт худалдааны 36.7%-ийг эзэлжээ. Дээд шинэ технологийн бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 2 триллион 940 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,9%-иар нэмэгдэж, бүх Хятадын ижил төрлийн бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт үнийн дүнгийн 34,8%-ийг эзэлж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй