1 . Төслийн тойм болон тендерийн хамрах хүрээ
-
- Төслийн тойм болон тендерийн хамрах хүрээ : Энэхүү тендерийн хамрах хүрээ нь 2025 онд "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Монголын Тамсагийн газрын тосны талбайн задгай олборлолтын төслийн ажил юм. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 19-р талбай нь 32 мянган тонн түүхий тос, 2000 м куб шингэн хагалбарын шингэн олборлохоор түр тогтоож , 8 задгай олборлолтын машин ашиглахаар төлөвлөж байна. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 21-р талбай нь 24 мянган тонн түүхий тос, 7000 м кубшингэн хагалбарын шингэн олборлохоор түр тогтоож , 6 задгай олборлолтын машин ашиглахаар төлөвлөж байна. Энэхүү задгай олборлолтын машины тоо болон задгай олборлолтын нэгж үнэ нь бодит ажлын хэмжээг харгалзан үзэж тогтооно. Тендерийнсонгон шалгаруулалтын хамгийн өндөр үнийн хэмжээнд тус төслийг дуусгахад шаардагдах бүхий л мөнгөн дүн багтана. (Бүх төрлийн татвар хураамжийг оруулна). Тендер шалгаруулалтын дүн зарчмын хувьд 3 жил хүчинтэй. 2025 оны үйлчилгээний хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхэлж 2025 оны 11 сарын 30 хүртэл хүчинтэй. 2026 он болон 2027 оны ажлын хэмжээ болон үйлчилгээний хугацаа нь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний тухайн жилийн бодит хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний байдлаас шалтгаалан баталгаажна. Тендерт шалгарсан мэдэгдлийн хуудсыг жилд нэг удаа илгээх ба тендерийн гэрээг жилд нэг удаа гарын үсэг зурна. Тендерт шалгарсан тал нь өмнөх жилийн ажлын төлөвлөгөөг дуусгасны дараа тендер зарлагч тал тухайн жилийн гүйцэтгэл болон мэргэшлийн байдалд үнэлгээ дүгнэлт хийнэ. (Тендерийн баримт бичгээс харна уу). Үнэлгээ хяналт шалгалтын үр дүнгийн байдлаас шалтгаалж дараагийн жилүүдийн ажлын төлөвлөгөөт хэмжээг үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв үнэлгээ хангалтгүй эсвэл мэргэшлийн байдал тэнцээгүй , холбогдох хууль дүрэм зөрчсөн тохиолдолд, тендер зарлагч тал дараагийн жилүүдийн тендер гүйцэтгэх эрхийг цуцлах эрхтэй.
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 19-р талбайн задгай олборлолтын бүх шаардлага хангасан тендерт оролцогчдыг сонгон шалгаруулж, эцэст нь 2 компанийг сонгоно. Мөн 21 дүгээр талбайн төслийн хувьд бүх шаардлага хангасан оролцогчдыг мөн сонгон шалгаруулж, эцсийн байдлаар 3 компанийг сонгоно. Эдгээр хоёр төслийн ажлын хэмжээ болон үнийн хуваарилалт нь тендерт шалгарсан талын тендерийн материалд заасан машинуудын тооноос хамаарч, ажлын хэмжээг хуваарилна. Түүнчлэн тендерт шалгарсан талын гэрээн дэхь түр тогтсон ажлын хэмжээ болон мөнгөн дүнд үндэслэж тохирох зуучлалын мөнгийг хурааж авна. Тендерт шалгарсан тал тендерийн хэсэг бүрт тохируулан зуучлалын мөнгийг тушаана. Тушаах мөнгөн дүн хамгийн сүүлд шалгаруулсны дараа батлагдана.
Зуучлалын төлбөрийг төлөх хэлбэр : Цахимаар
SWIFT: BKCHCNBJ87D;
Мөнгө хүлээн авагч тал: Дачин нефтийн удирдлагын товчоо ХХК DAQING PETROLEUM ADMINISTRATION BUREAU CO., LTD
Хүлээн авагчийн данс: BANK OF CHINA DAQING BRANCH 166455620799
Шилжүүлгийн утгыг тодорхой бичих: Тендерийн төвийн 2025BOE001-1 (2025BOE001-2) төслийн зуучлалын төлбөр
1.2 Тендерийн байршил: Монгол улс Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК 19, 21-р талбай
1.3 Хэрэгжих хугацаа: 2024 оны 12 сарын 1-нээс 2025 оны 11 сарын 30
1.4 Тендерийн хэсгийн хуваарилалт: Тендерийн хэсгийн хуваарилсан байдлыг доорх хүснэгтээс харна уу.
2025 оны Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний задгай олборлолтын төслийн ажлын тедерийн хэсгийн хуваарилалт |
||
Тендерийн хэсгийн дэс дугаар |
Тендерийн хэсгийн нэр |
Хөрөнгө оруулалтын төлвлөлт (Доллар) |
Тендерийн 1-р хэсэг |
19-р талбайн Задгай олборлолтын төслийн ажил |
1730000 |
Тендерийн 2-р хэсэг |
21-р талбайн Задгай олборлолтын төслийн ажил
|
1391000 |
1.5 Хамгийн өндөр үнийн хэмжээ: Шингэн хагалбарын шингэний олборлолтын тонн бүрийн нэгж үнэ 17 ам доллар , түүхий тос олборлолтын тонн бүрийн нэгж үнэ 61 ам доллар.
- Тендерт оролцогчдод тавих бичиг баримтын шаардлага
- Энэхүү төсөлд хамтарсан байдлаар оролцохгүй.
- Тендерт оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй байх ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр ААН-н гэрчилгээтэй байх (тендерийн бичиг баримтад ААН-н гэрчилгээг сканердаж хавсаргах), үйл ажиллагааны чиглэлд нь газрын тос олборлох, задгай олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх.
Тендерт оролцогч нь 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэгдсэн 2 болон түүнээс дээш тооны задгай олборлолтын машиныг тендерт оролцогч компаний нэр дээр эзэмшиж байх ёстой бөгөөд (Тендерийн бичиг баримтад задгай олборлолтын машины бүртгэлийн гэрчилгээний сканердсан хуулбар хувь, тодорхой харагдахуйц гэрэл зураг хавсаргах). Тендерт оролцохдоо тендер зарлагчийн гаргасан урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн батламж бичигтэй ирэх эс бөгөөс тендерт оролцогчийг хүлээж авахгүй.
-
- Энэхүү төслийн тооцоог ам.доллараар хийх ба сонгон шалгаруулалтанд оролцогч нь заавал ам.долларын данстай байх ёстой.
- Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг авах.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь: 2024 оны 10-р сарын 28-ний өдрөөс 2024 оны 11-р сарын 2-ний хооронд өдөр бүр 8:30 цагаас 10:30 цаг хүртэл, үдээс хойш 14:30 цагаас 16:30 цаг хүртэлх хугацаанд (Монголын цагаар) Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК-н үйлдвэрийн баазын удирдлагын төвд ирж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авна. Тендерийн баримт бичиг худалдан авахдаа хуулийн этгээдийн гэрчилгээ (хэрэв хуулийн этгээд өөрөө худалдан авч байгаа бол иргэний үнэмлэхний эх хувийг авчрах) эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хуулийн этгээдийн итгэмжлэлийн эх хувийг авчрах шаардлагатай. (Итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг төлөөлөгч нь иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах ба иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт байж болно).
- Тендерийн баримт бичгийн үнэ: Нэг багцын үнэ 200 ам.доллар бөгөөд борлуулсны дараа буцаахгүй (анхаарах: зөвхөн бэлэн мөнгөөр төлнө)
- Урьдчилсан шалгаруулалтад тэнцэх
-
- Тендерт оролцогчдыг тендер зарлагч тал урьдчилсан шалгаруулалтанд оролцуулна.
Хугацаа: 2024 оны 11-р сарын 3-өөс 2024 оны 11-р сарын 5-ны өдрийн 15:00 цаг хүртэл.
Байршил: Монгол Улс, Дорнод аймаг, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн 19, 21-р талбай.
-
- Тендерт оролцогч нь 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэгдсэн 2 болон түүнээс дээш тооны задгай олборлолтын машинтай, тус бүртээ 1 эсвэл түүнээс дээш цистерн машинтай байх шаардлагатай. Газар дээр нь очиж задгай олборлолтын машин, цистерн машины бүртгэлийн гэрчилгээний эх хувийг шалгана.
- Тендер зарлагч нь урьдчилсан шалгаруулалтад тэнцэсний дараа урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн батламж гаргана. Тендерт оролцох машины тоо нь урьдчилсан шалгаруулалтаар батлагдсан тоотой тохирч байх ёстой бөгөөд илүү гарсан тохиолдолд нээлтийн үеэр хүлээн зөвшөөрөхгүй.
- Тендерийн материал хураалгах хугацаа болон тендер эхлэх хугацаа
5.1 Тендерийн материал хүлээн авч эхлэх хугацаа: 2024 оны 11 сарын 13-ний 8 цаг 00 минут
5.2 Тендерийн материал хүлээж авах хугацаа дуусгах болон тендерийн нээлт эхлэх хугацаа: 2024 оны 11 сарын 13-ны 10 цаг 00 минут
5.3 Тендер материал хураалгах газар болон тендер нээх байршил: Монгол улс Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК Удирдлагын төв. Тендерт оролцогч талын төлөөлөгч тендерийн тус удаагийн тендерийн үйл ажиллагаанд оролцоно.
5.4 Тендерийн материалыг Хятад, Англи хэл дээр бичнэ.
5.5 Хугацаанаасаа хоцорсон эсвэл удирдлагын төвд ирж хураалгаагүй тендерийн бичиг баримтыг тендер зарлагч тал хүлээж авахгүй.
6. Зарыг түгээх хэвлэл мэдээлэл
Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг дараах сонин болон Монгол Улс Дорнод аймгийн “www.Dornodmedia.mn”-аар нэгэн зэрэг гаргана.
Холбоо барих хэлбэр:
Сонгол шалгаруулалт зарлагч: Петрочайна Дачин Тамсаг ХХК
Холбоо барих хүн: Б.Энхчимэг
Холбоо барих утасны дугаар: 00976 80086995
E-mail: datamodtg@gmail.com