Энэ сарын 24-ний орой Олон улсын ахлах сургуулийн сурагчдын спортын холбооноос зохион байгуулсан 2024 оны Дэлхийн ахлах сургуулийн сурагчдын зуны спортын наадам Бахрейны Вант улсад нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд дэлхийн 70 орчим улс орон, бүс нутгаас 5300 гаруй тамирчин, дасгалжуулагчид ирж оролцов. Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын 22 муж, өөртөө засах орон, хотын захиргаанаас нийт 103 тамирчинг оролцуулж байгаа бөгөөд 55 эмэгтэй, 48 эрэгтэй тамирчин 17 том төрөл, 124 жижиг төрөлд өрсөлдөх юм.
Тэмцээний хөтөлбөрийн дагуу, уг арга хэмжээ 7 хоног үргэлжилж, 10-р сарын 30-ны орой хаалтаа хийнэ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй