Хам зуучлуурын төвийн сэтгүүлч Яргуй
10-р сарын 24-ний өдөр Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвөөс голлон эрхэлж, Шинэ барга баруун хошууны Намын хорооны Сурталчилгааны хэлтсээс даачилан зохион байгуулсан Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 75жилийн ойд зориулан "Уянга" XI олон улсын уран бичлэг, уран зураг, уран бүтээлийн үзэсгэлэн Шинэ барга баруун хошууны Эко байгалийн цогцолборт өв тэгш ихээр зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн удирдлага, Шинэ барга баруун хошууны удирдлага нар ОХУ-ын Зураачдын холбооны гишүүд, Монгол улсын Урчуудын эвлэл, Монгол улсын бичиг соёл төвийн болон өргөн олон уран бичлэгтэн, уран зураг, уран бүтээлд дуртай болон сонирхдог хүмүүс оролцов. Шинэ барга баруун хошууны Намын хорооны Сурталчилгааны хэлтсийн хариуцлагатнаас:"Хятад Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 75жилийн ойд зориулан "Уянга" XI олон улсын уран бичлэг, уран зураг, уран бүтээлийн үзэсгэлэнг Шинэ барга баруун хошууны Эко байгалийн цогцолбор газар зохион байгууллаа. "Уянга" үзэсгэлэн маань 11 жилийн өмнө
Хятад Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 65жилийн ойд зориулан Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулж байсан бол өнөөдөр Хятад Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 75жилийн ойд зориулан үзэсгэлэнгээ Шинэ барга баруун хошууны Эко байгалийн цогцолборт дэлгэлээ.
Уран бүтээлүүд улс улсынхаа онцлогоо довойм харуулж чадсан мөртөө зохион байгуулсан газар нь урлагийн ертөнцийг амтлан сонирхох түүчээн болсноороо онцлог нь байлаа. Энэхүү арга хэмжээ маань хөрш зэргэлдээ улс орны хоорондох соёл урлагийн танилт ойлголтыг улам нэмэж, газар орны нөхөрсөг харилцааг ахиулж чадлаа" гэв.
Үзэсгэлэнгийн нээлтэд морин хуур, ятгын аялгуу, бийр бэхийн үнэр ханхалж, уран бүтээлд бахтай хүмүүсийн хайрыг татаж, хүн болгоны магтаал сайшаалыг сонсож байлаа. Үзэсгэлэнд Хятад, Монгол, Орос улсын 300гаруй тооны байгаль орчинг, энэрэл хайрыг, амар амгаланг дүрсэлсэн бүтээлүүд оролцлоо.
Монгол улсын Дорнод аймгаас ирсэн дархан Амартайвангаас : " Би өвөөгийнхөө 1965онд хийсэн мөнгөн аяга, аавынхаа 2003 онд хийсэн мөнгөн аягыг мөн өөрийнхөө хийсэн мөнгөн аягаа авчирч сонирхуулж байгаадаа их баяртай байгаа. Их олон хүмүүс надаас өвөөгийн минь мөнгөн аягыг зархуу гэж асуусан. Би зарахгүй л гэлээ. Гар хийц гэдэг бол давтагдашгүй үнэ цэнэтэй байдаг нь үүнийг харуулж байгаа юм. Гар хийц нь үе уламжлан соёлыг хадаглаж байгаа болохоор ийм үзэсгэлэнг олон зохион байгуулвал бид хоорондоо туршлагаа солилцоход сайн байна " гэлээ.
Хөлөнбуйр дээд сургуулийн профессор Хайшан багш сэтгүүлчид:" Анх удаагийн "Уянга" олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгээс өнөөдрийн олон улсын уран зураг, гар урлалын үзэсгэлэн хүртэл арван нэгэн жилийн урт аяныг тууллаа. Энэ жил үзэсгэлэнгийн танхимыг их онцгой сонгожээ. Мөн ганцхан уран бичлэгийн бүтээл биш уран зураг, урчуудын бүтээл зүг өргөжиж байгаа нь гурван улсын соёл урлагийн солилцоонд түлхэх хүч нь болон хувь нэмэр оруулсан " хэмээн баяртайхан ярилаа.
Уянгалаг хөгжмийг сонортож, урлагийн уран бүтээлийг сонирхохын дагуу Монгол улсын Дорнод аймгийн Бичиг соёл төвөөс үзэсгэлэнд зориулан хийсэн школадыг амсаж, эко байгалийн цогцолборт согтуурхан алхаж явахдаа өнөөдрөө түр мартаж алмайрлаа. Урлагийн гайхамшиг нь бүхнийг түр мартуулж жаргуулдаг юм байна гэснийг ойлголоо..
.Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй