Шиан Минь шанийх гэх өнөр өтгөн айл гурван үеэрээ хуучин барга хошууны Баянхүрээнд аж төрж байна. Саяхан тэднийх гэр бүлийн найраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.
Монгол, Хотон, Дагуур, Хятад үндэстнээс бүрэлдсэн 50 орчим ахан дүүс Шиан Минь шанийд цуглан, найраа хийсэн юм. Найрын ширээгээ чанасан мах, борц, Хотон үндэстний боорцог, Хятад үндэстний хуурсан ногоо, Дагуур үндэстний хээрийн ногоо, Эвэнки үндэстний ааруул, Манж үндэстний ша чи ма зэрэг олон үндэстний идээ ундаагаар чимэглэжээ.
Шиан Минь шаний том ах Шиан Мин шенийх 4 хүүтэй. Дөрвөн хүү нь Хотон, Монгол, Дагуур, Хятад дөрвөн өөр үндэстэй эхнэртэй.
Өдгөө 58 насыг зооглож яваа Шиан Минь шань гуай өөрөө Хотон үндэстэн. Тэртээ 60 жилийн өмнө түүний эцэг эх Шандунь мужаас Хөлөнбуйрт ирж суурьшин, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн нь гэр бүлтэй болж өнөр олуулаа сайхан амьдарч байна. Анх ах дүү зургуулаа байсан бол одоо 14 хүүхэдтэй болж, ач зээ нар нь шинэ гэрийнхээ өрхийг татацгааж байна.
Тэднийхийг эв эетэй өнөр өтгөн гэр бүл гэдгээр нь нутаг усных нь андахгүй. Нэг удаа Шиан Минь шаний үйлдвэрт гар гарч хамаг зүйл нь сүйдэж хачин ихээр сэтгэлээр унаж байхад нь ахан дүүс нь тус дэм болж тэр дор нь үйлдвэрийг нь сэргээж өгсөн гэдэг. Энэ тухай Шиан Минь шан сэтгэн догдлон байж ярих дуртай. Бие биедээ санаа тавьж, жаргал зовлон аль алинд нь түшиг тулгуур болж ойр дотно байдаг энэ өнөр бүлийнхэн Хөлөнбуйр хотын “Боловсон гэр бүл”, “Таван сайнтай гэр бүл” өргөмжлөлийг хэдийн хүртжээ.
Хөлөнбуйрын Өдрийн сонин Баярт, Цэнгэл, Саруул