"АЛТАЙ ЭЛЕКТРОН" БАГИЙНХАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024 оны 10-р сарын 21 өдөр

10 сарын 12–15-ны өдрүүдэд, Шанхайн зам харилцааны дээд сургуульд болсон Хятад улсын олон улсын оюутан залуучуудын шинийг үүдэх уралдааны( 2024 )шийдвэрт уралдаанд Өвөр Монголын их сургуулийн Алтай электрон бүлгэм “Алтай электрон — будлиант үсэг бичгийн эртний ном судрыг тоочлох нэг цогцот шийдвэрлэх төсөл”-өөр алтан медаль хүртсэн байна.
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголын их сургуульд ажиллах үеийн “Монгол үндэстний эрт хуучдын ном бичгийг цуглуулах, эмхэтгэх, хамгаалхийг чангатгаж, агуулагдаж байгаа үндэстний бүлгэмдэл дэвшилтийн үзэл санааны агуулагдахууныг уудлан бадруулж, бүх үндэстнүүд хамтдаа бүлгэмдэн тэмцэж, хамтдаа цэцэглэн хөгжхийг зоригжуулах” хүсэл найдлагаар, Алтай электрон бүлгэмийнхэн энэ төслөөр бие дааж судлан нээсэн мэргэжил, тоног төхөөрөмж, зөөлөн тоногоо ашиглан эрт хуучдын ном бичгийг ширвэх, ялган таних, тоочлох зэргийг нэг цогцжуулан шийдвэрлэх төслийг бүрэлдүүлж, автоматаар хуудас эргүүлэн ширвэх машиныг судлан нээсэн бөгөөд нарийн будлиантай үсэг бичгийг ялган таних мэргэжлийн талаар шинэ төвшинд хүрч, эртний ном бичгийг тоочлох талаархи зарим дутууг нөхвөрлөсөн байна. 
Энэ төслийг Өвөр Монголын их сургуулийн докторант Өрлөг, Найрсаг, Давшилт нарыг багтаасан хамаа бүхий тусгай мэргэжлийн 18 докторант аспирантаар бүрэлдсэн тоочилсон мэргэжлийн тусгай бүлгэм хамтран биелүүлсэн юм. 
Энэ уралдааныг Соёл боловсролын Шинжлэх ухааны яам зэрэг 12 салбар Шанхай хотын ардын засгийн газар хамтран эрхэлж, улсын дотоод гадаадын 153 улс болон бусад газар орны 5406 их дээд сургуулийн 5 сая140 мянган төрлүүдээр уралдаанд оролцжээ.

Эх сурвалж: http: ӨМӨС, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа,Цэнгэл

  • Туяа
  • 40
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313