Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Олон улсын их сургуулийн оюутнуудын инновацийн тэмцээнд оролцож буй Хятадын оюутны төлөөлөлд хариу захидал илгээж, урам зориг хайрлан, цаашдын ажилд нь амжилт хүсчээ.Ши Жиньпин хэлэхдээ, инновац нь хүн төрөлхтний дэвшлийн эх сурвалж, залуучууд бол инновац, шинэчлэл хийх гол хүчин юм. Иймд нийгэм нийтээрээ залуучуудын хөгжилд анхаарал хандуулж, шинэчлэл хийх таатай орчин бүрдүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн өргөн уудам орон зайд залуу хүмүүс авьяас чадвараа улам бадруулахыг хүсэж байна гэжээ.Энэ оны тэмцээнд 153 улс орон, бүс нутгийн 20 сая орчим оюутнууд оролцсон байна. Тэдний дунд 40 мянга орчим гадаад оюутан байгаа, эцсийн шатны шалгаруулалт Шанхайд болсон юм. Сүүлийн өдөр Хятад улсаа төлөөлөн оролцож буй 25 оюутан Ши Жиньпин даргад захидал илгээж, тэмцээнд оролцож буй сэтгэгдлээ хуваалцаж, залуу хүүний үүргээ ухамсарлах тухай шийдвэр зоригоо илэрхийлжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа,Цэнгэл