\"ДОРНОД МОНГОЛЫН ЦИРК\" АНХНЫ ТОГЛОЛТОО ХИЙНЭ

2018 оны 4-р сарын 11 өдөр
 \"\"
“Дорнод Монголын цирк”-ийн жүжигчид анхны тоглолтоо Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт маргааш толилуулах гэж байна. Тус циркийн жүжигчдийн дийлэнх нь Дорнод нутгийнх гэдгээрээ онцлог.

Циркийн урлагийг Дорнод нутагт хөгжүүлэх, хүүхэд залуучуудын авъяасыг нээн илрүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан “Дорнод Монгол цирк”-ийн жүжигчид Европын холбооны орнуудад энэ сарын сүүлээр аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Гадаадын орнуудад аялан тоглолт хийхийнхээ өмнө нутгийн үзэгчиддээ анхны тоглолтоо ийнхүү толилуухаар болжээ. “Монголын циркийн урлагийн 76 жилийн ойг тохиолдуулан үүсгэн байгуулсан циркийн сургуульд маань анх 80 гаруй хүүхэд бүртгүүлж, хичээллэж байсан бол одоо 12-21 насны 14 жүжигчин шигшигдэн үлдээд байна” гэж тус циркийн санаачлагч, алиалагч Б.Рэнцэндорж хэлж байлаа.
  • Отгонтуяа
  • 675
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313