Хятадын Сычуань мужийн Чэндү хотод байрлах Жүн Шү Гэ номын дэлгүүр нь өвөрмөц загвар, баялаг соёлын уур амьсгалаараа олон жуулчин, уншигчдыг татдаг. Энэ нь тус хотод заавал очиж үзэх ёстой олны танил газрын нэг бөгөөд Хятадын хамгийн үзэсгэлэнтэй номын дэлгүүр гэх алдарыг хүртсэн. Жүн Шү Гэ номын дэлгүүрт ормогц та яг л Харри Поттерийн ид шидийн цайзын ертөнцөд орсон мэт хүчтэй, гайхалтай сэтгэгдэл төрнө.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй