АЛДАРТ МОРИН ХУУРЧ ЧИ БУЛАГ

2024 оны 10-р сарын 8 өдөр

БНХАУ-ын алдарт морин хуурч, хөгжмийн зохиолч, үндэсний зэрэглэлийн соёлын биет бус өв болох Морин хуурын төлөөлөх чанартай уламжлагч, Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн дэд захирал, Хятад улсын тэргүүн зэрэглэлийн тоглогч Чи Булаг нь 1944 онд ӨМӨЗО-ны Жирэм аймаг /Өнөөгийн Түнляо хот/-ийн Хорчин Зүүн Гарын Дунд хошууны уугуул Чи Гэндэнжав гэгчийн 15 дугаар хөвгүүн болон заяажээ.
БНХАУ-ын Морин хуурын нийгэмлэгийн тэргүүн, Чи Булагийн нэрэмжит “Тахь” морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн Чи Булагийн нэрэмжит олон улсын морин хуурын дээд сургуулийн захирал, БНХАУ-ын Үндэстний их сургуулийн магистрын удирдагч багш, Төвийн Дуу хөгжмийн дээд сургуулийн зочин профессор зэрэг олон ч үүрэг тушаалыг хариуцаж яваа тэрээр 6 насандаа анх морин хууртай нөхөрлөж эхэлсэн бол өнөөг болтол 74 жил морин хуур хуурдан, морин хуурын өвийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд үлэмж их хувь нэмэр оруулжээ.   
- Морин хуур бол дэлхий дээрх цор ганц толгойтой хөгжмийн зэмсэг. Толгойтой бол сүнстэй, морин хуур сүнстэй гэдэгт би эргэлздэггүй. Би энэхүү сүнслэг, хамгийн сайхан хөгжмийг дэлхий дахинд таниулна гэдэг үзэл бодлыг насан туршдаа баримталж ирсэн хүн гэж ярих Чи Булаг морин хуурыг дэлхийн тайзнаа эгшиглүүлэхийн тулд нийт 4 удаагийн шинэчлэл хийж, энэхүү хөгжмийн зэмсгийг хөгжүүлэн төгөлдөржүүлсэн байна.
2001 онд болсон Олон улсын морин хуурын анхны наадамд тэрээр мянган хуурчийн хамт морин хуур хуурдан Гиннесийн номд бүртгүүлсэн бөгөөд түүний алдартай бүтээлүүдийн нэг болох “Түмэн агтын төвөргөөн” нь Гиннесийн номд мөнхлөгджээ. 2008 онд Бээжин хотноо болсон Олимпын зуны наадмын нээлтийн ёслолд тэрээр 120 хуурчдын хамт “Түмэн агтын төвөргөөн”-нөө хуурдан оролцсон байна. 

Эх сурвалж: http: //www.solongonews.mn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа

  • Туяа
  • 39
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313