БНХАУ БАЙГУУЛАГДСАНЫ 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮЛЭЭН АВАЛТ БЭЭЖИНД БОЛЛОО

2024 оны 10-р сарын 8 өдөр

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт 9-р сарын 30-ны орой Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Хүлээн авалтад ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, чухал үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ, "БНХАУ байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд ХКН үндэстнүүдийн ард түмэнтэй эв санаа нэгтэй зүтгэн, эдийн засгийн хурдацтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын хоёр гайхамшгийг бүтээж, Хятад улс асар их өөрчлөлтийг туулан, үндэсний их сэргээн босголт дорвитой урагшилж байна. Шинэ эрин үе, хөгжлийн шинэ замналын явцад Хятадын ард түмэн шинэ том амжилт бүтээж, хүн төрөлхтний энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байх болно” гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв.
Хүлээн авалтыг Ли Чян даргалж, Зао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, Хань Жэн нарын нам төрийн удирдагчид гадаад, дотоодын 3000-аад зочдын хамт хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, БНХАУ-ын 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ. 
Ши Жиньпин "Хятадын орчин үеийн хөгжлийг ахиулж, үндэсний их сэргээн босголтыг хэрэгжүүлэх нь шинэ эрин үеийн нам төрийн гол зорилт" гэдгийг онцолж, Бүгд Найрамдах Улсын баярыг тэмдэглэх хамгийн сайн арга хэмжээ бол энэ агуу үйлсийг тасралтгүй урагшлуулж, Хятадын орчин үеийн хөгжлийг дэмжих явдал гэв. Мөн тэрээр нам бүх үйл ажиллагааг зангидах, нэгдмэл удирдлагыг тууштай сахих, бүх талаар намын өөрчлөлт шинэчлэлтийг үргэлжлүүлэх, өндөр чанартай хөгжлийг урагшлуулах, улс орны хөгжлийг ард түмний гарт баттай атгуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Ард түмэн төвтэй үзэл баримтлалыг тууштай мөрдөж, бүх ажлыг ард түмний төлөө байлган, өөрчлөлт, хөгжлийн үр дүнг ард түмэндээ тэгшээр хүртээх хэрэгтэй гэв.
Ши Жиньпин мөн Хятад улс энх тайванч хөгжлийн замналаа тууштай баримталж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай үр дүнд хүрэх тугийг өндөрт өргөж, дэлхийн энх тайван, хүн төрөлхтний нийтлэг хөгжилд хувь нэмрээ оруулахын чухлыг тэмдэглэлээ. 
 

Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 115
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313