Бодибилдингийн анхны тэмцээн боллоо

2018 оны 4-р сарын 10 өдөр
 \"\"
Дорнод аймагт бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Анх удаагаа болж буй уг тэмцээнийг Чойбалсан хотын 80 жилийн ойг угтан зохион байгуулсан гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Тэмцээнд боди болон шорттой төрөлд 30 гаруй тамирчин өрсөлджээ. Боди төрөлд “Өргөн” клубын тамирчин Б.Шинэхүү тэргүүн байр эзэлж, “Castle” фитнесс клубын тамирчин Б.Эрхбаяр удаалжээ. Харин шорттой төрөлд “Өргөн” клубын тамирчин Д.Билгүүн түрүүлж, “Power” фитнесс клубын тамирчин Э.Бат-Эрдэнэ удаалсан. Аймгийн Биеийн тамир спортын газар өнгөрсөн 1 дүгээр сард Монголын бодибилдинг фитнессийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Манай аймагт бодибилдингийн спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа учир энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж, цаашид уламжлал болгохоор төлөвлөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт зургаан фитнесс клуб байнга ажиллаж, 200 гаруй тамирчин бодибилдингийн спортоор тогтмол хичээллэж байна.
  • Отгонтуяа
  • 643
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313