Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Есдүгээр сарын 25-нд Бээжингийн Тянь Ань Мэний өргөн талбай болон Чан Ань төв гудамжны дагуу цэцгийн мандал засах ажил албан ёсоор дуусч, баярын халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байна. Тэдний дунд Тянь Ань Мэний өргөн талбайн төв хэсэгт байрлуулсан аварга цэцгийн сагс илүү гоёмсог харагдаж, хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.Цэцгийн мандлын суурь нь 45 метрийн диаметртэй, гойд өлзий хээтэй, улс орон, ард түмэн аз хийморьтой, төр түвшин түмэн амгалан, өлзий дэмбэрэлтэй байхыг ерөөн бэлгэджээ. Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ жилийн Үндэсний баярыг тохиолдуулан Бээжин хотын цэцэрлэгжүүлэхийн алба 60 гаруй гол сэдэв бүхий цэцгийн мандал, 20 мянга гаруй цэцгийн хайрцаг байрлуулж, 21 сая гаруй сав цэцэг ашигласан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй