Өнөөдөр/2024.09.24/-нд Хятад-АСЕАН-ы 21 дэх экспо ба Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт Гуаншийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Наньнин хотноо “Чин үнэнч, хүртээмжтэй, хамтын хөгжилд хүрч, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс 3.0-ын бүтээн байгуулалтыг ахиулан, бүс нутгийн өндөр чанартай хөгжлийг дэмжье” уриан дор нээгдсэн бол эл арга хэмжээгээр Хятад ба АСЕАН-ы орнууд хоорондын хамтын ажиллагааны талаарх хамаг шинэ үр бүтээлийг харуулах болно.
Энэ удаагийн Хятад-АСЕАН-ы экспо ба Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад гадаад дотоодын удирдагчид, засгийн газрын өндөр албан тушаалтнууд, АСЕАН-ы орнуудаас Хятадад суугаа дипломат ажилтан зэрэг 1100 орчим төлөөлөгч оролцож байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй