Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр 10:00 цагт "Өндөр чанартай хөгжлийг ахиулъя" сэдэвт хэвлэлийн бага хурал хийв. Хятадын Биеийн тамир спортын үндэсний товчооны холбогдох албан тушаалтан хэлэхдээ: ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хятад улсын спортын салбар өндөр чанартай хөгжиж, нийт иргэд бие бялдраа чийрэгжүүлэх нь түгээмэл болж, спортын тэмцээн уралдаан баялаг амжилтад хүрч, өсвөр залуучуудын спорт эрч хүчээр дүүрэн, спортын салбар хурдацтай хөгжиж, спортын хүчирхэг гүрэн болгох бүтээн байгуулалтад шинэ ахиц дэвшил гарсан юм.
Хятад улс 2012-2023 онд нийт 1244 удаа дэлхийн аварга болж, дэлхийн рекордыг 161 удаа шинэчлэн тогтоосон. Саяхан болж өндөрлөсөн Парисын олимпоос Хятадын тамирчид 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль хүртэж, 1984 онд Хятад улс зуны олимпод оролцсоноос хойш хилийн чанадад болсон тэмцээнээс алтан медаль хамгийн олон хүртсэн дээд амжилтыг бүтээж, дэлхийн спортын том гүрэн, олимпийн хүчирхэг гүрнүүдийн эгнээнд оров. Хятад улсад биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүсийн эзлэх хэмжээ 37.2 хувьд хүрч байна. 2023 оны эцсийн байдлаар, нэг хүнд ногдох спортын талбайн хэмжээ 2.89 квадрат метрт хүрч, "14-р таван жилийн төлөвлөгөө"-нд заасан 2.6 квадрат метр талбай хүргэх зорилтоо түрүүлэн биелүүлжээ.
2012-2022 онд, спортын салбарын бүтээсэн нэмэгдэл өртгийн жилийн дундаж өсөлт 15.4 хувьд хүрч, тухайн жилийн ДНБ-д эзлэх хувь 0.6 хувиас 1.08 хувь болж өссөн байна. 2023 онд Хятад улсын спортын голлох үйлчилгээний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 52 тэрбум 890 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 178 хувиар өссөн гэв.
Эх сурвалж: Синьхуа агентлаг: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй