Өчигдөр (9-р сарын 10) өглөө Air China компанийн CA1523 дугаартай нислэг Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас нисч Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудалд газардсан байна, энэ нь таван одтой улаан туг зүүсэн анхны C919 онгоц байсан бөгөөд албан ёсоор ашиглалтад орсон байна. Air China компанийн CA1523 дугаартай тус онгоц 157 зорчигтойгоор нисч, зорчигч тээвэрийн ачаалал 93%-д хүрчээ. Таван одтой улаан туг зүүсэн дотоодын том онгоцонд сууж үзэхээр олон жуулчид энд ирсэн байлаа.Зорчигч: Би Тяньжинь хотоос тусгайлан энд ирж, энэ удаагийн анхны нислэгт сууж үзлээ. Онгоцны суудлууд нь харьцангуй том, суудлуудын хоорондох зай нь их учир, суугаад аялахад тааламжтай сайхан байна, би маш их баяртай байна, бас их догдолж байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй