ХҮЧИРХЭГ БОЛОВСРОЛТОЙ ОРОН БОЛОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХИЙГ УРИАЛАВ

2024 оны 9-р сарын 11 өдөр

Есдүгээр сарын 9, 10-нд Бээжин хотноо болсон Хятадын Үндэсний боловсролын хуралд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, чухал илтгэл тавив. 

Ши Жиньпин илтгэлдээ, боловсролын хүчирхэг улс байгуулах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлын аугаа үйлсийг иж бүрэн ахиулахын тэргүүлэх үүрэг, бат бөх суурь бөгөөд стратегийн тулгуур юм. Товлосон зорилтынхоо төлөө баттай урагшлах хэрэгтэй хэмээн онцолжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, шинжлэх ухаан технологи боловсролоор улсаа хөгжүүлэх стратеги, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх стратеги, бүтээлч хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг уялдаатай хэрэгжүүлж, боловсролын хөгжил, шинжлэх ухаан технологийн инноваци, боловсон хүчин бэлтгэхийг цогцоор нь ахиулах хэрэгтэй гэжээ. 

Ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримталж, боловсролын олон нийтийн үйлчилгээг улам хүртээмжтэй, боломжтой, дөхөм болгож, боловсролын шинэчлэл хөгжлийн ололт амжилтыг нийт ард түмэнд улам илүү, тэгш байдлаар хүртээх ёстой хэмээн Ши Жиньпин онцолжээ. Ши Жиньпин илтгэлдээ, багш нарын үзэл суртлын бүтээн байгуулалтыг чангатгах хэрэгтэй гэжээ. 
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хурлыг даргалан, Ши Жиньпиний зааврыг хэрэгжүүлэх талаар онцлов. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын  төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 183
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313