Хятад улсаас Замын үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Хятад, Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хүрээнд тойргийн буюу Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл 10 хүнийг оролцуулсан хөтөлбөрт арга хэмжээг энэ сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хүрээнд Хятад улсын Шанхай, Сүжөү хотуудын дэлхийд бараа бүтээгдэхүүн нь танил болсон автомашин, ухаалаг технологийг хөгжүүлэгч, үйлдвэрлэгч компаниуд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, Шанхай хотын Шанхай медиа группын Дорнын телевиз цаашлаад тус хотуудын төлөвлөлт, аялал жуулчлалын бүс нутгаа хэрхэн төлөвлөн хөгжүүлж буй байдал, мөн үе уламжлагдан ирсэн үндэсний өв соёл болох уран хатгамал, сийлбэрийн музейг үзэж сонирхлоо.