Орон нутгийн цагаар 9-р сарын 8-ны 20:30 цагийн орчимд Стад де Франс цэнгэлдэхэд зуны 17-р паралимпийн наадмын хаалтын ажиллагаа боллоо.
Парисын паралимпийн наадмын Хятадын спортын төлөөлөгчийн газар 7-ны өдөр мэдэгдэхдээ, Парисын паралимпийн наадмын хаалтын ёслолд усанд сэлэлтийн эмэгтэй тамирчин Жян Юй Янь болон эрэгтэйн хөнгөн атлетикийн тамирчин Ди Дун Дун нар Хятадын спортын төлөөлөгчдийн тугчаар ажиллана гэжээ.
Паралимпийн наадам энэ сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Францын нийслэл Парис хотноо болж, нийт 22 том, 549 жижиг төрөлд 160 орчим улс орон болон бүс нутгаас 4400 тамирчин оролцсон байна. Хятадын спортын төлөөлөгчдөд 284 тамирчин, дасгалжуулагч болон тэмцээнийг дэмжих 232 ажилтан нарын зэрэг нийт 516 хүн багтсан байна. Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй