Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2024.09.05/ нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, чухал илтгэл тавив.
Ши Жиньпин онцлохдоо, Африкийн орнууд шинэ аянаа эхлүүлж, Африкийн Холбооны “2063 оны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан орчин үеийн шинэчлэлтийн зорилт руу тогтвортой урагшилж байна. Хятад Африк хамтдаа “орчин үеийн зургаан шинэчлэлийг” хамтдаа ахиулна. Тухайлбал, шударга, төв ёсны, нээлттэй, хамтдаа хожих, ард түмэн төвтэй, олон талт, хүртээмжтэй, байгальд ээлтэй, энх тайван, аюулгүй зэрэг орчин үеийн шинэчлэл болно.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Африкийн хүн ам дэлхийн нийт хүн амын гурваны нэг хувийг эзэлж байна, Хятад Африкийн орчин үеийн шинэчлэл байхгүй бол дэлхийн орчин үеийн шинэчлэл гэж байхгүй юм. Цаашдын гурван жилийн хугацаанд, Африкийн орнуудтай орчин үеийн соёл иргэншлийн хооронд харилцан суралцах түншлэлийн үйл ажиллагаа, худалдааны хөгжил дэвшлийн түншлэлийн ажиллагаа, аж үйлдвэрийн сүлжээний түншийн ажиллагаа, дэд бүтцээр харилцан холболдох ажиллагаа, хөгжлийн түншийн ажиллагаа, эрүүл мэндийн түншийн ажиллагаа, хөдөө аж ахуйг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны ажиллагаа, ногоон хөгжлийн ажиллагаа, аюулгүй байдлыг хамтдаа бий болгох түншлэлийн ажиллагаа зэрэг арван томоохон ажиллагааг хамтдаа биелүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “дэлхийн өмнөдийн орнуудын” орчин үеийн шинэчлэлийг манлайлан гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй